Монгол орны нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна. Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим, Завхан, Баянхонгор, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар бэлчээрийн ургамал сайн ургажээ. Харин нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага дунд зэргийн байгаа бол 10 орчим хувьд буюу Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай зэрэг сумдын нутгаар муу байгаа нь хур тунадас бага орсонтой холбоотой байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.