Ховд нутгаас төрсөн үндэсний бөхийн анхны аварга цолтон О.Хангай, энэ жилийн наадмаар Улсын начин цол хүртсэн Б.Сосорбарам нар өнөөдөр (2022.07.21) нутагтаа очжээ.
Өнөө жил түүхэн хос ой тохиож буй Ховд аймгийнхны хувьд 82 жилийн дараа нутгаас нь наадмын түрүү бөх тодорч, олон жил захыг нь мушгин хүлээсэн бөхчүүд цол, чимэг нэмж, нутгийн зон олон, наадамчин олныгоо баярлуулсан билээ.
Шинэхэн аварга, начин цолтнуудаа ховдчууд "Буянт гол" дуугаа эгшиглүүлэн, зон олноороо түрэн дуулж, угтжээ. Уугуул нутгаа зорин очсон эрхмүүдэд зориулж өнөөдөр баярын цэнгүүн зохион байгуулах юм байна.