Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Наадамчин олныг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа



Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос баяр наадмын өдрүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцууллаа.
Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд: “Наадамчин олон түмнийг өөрийн тээврийн хэрэгслээс илүүтэй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал ярвигтай байна. Өмнө нь зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1500 орчим байна. “Г” зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг татан авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа. Мөн Соёолонгийн уралдаантай үед нэг чигийн хөдөлгөөнд урсгалыг татах зохион байгуулалтыг хийх шаардлагатай байдаг. Учир нь хөдөлгөөний эрчим маш их нэмэгддэг учир ийм зохицуулалт хийдэг” гэж мэдээллээ. Мөн наадмын өдрүүдэд 300 орчим такси үйлчлэх бөгөөд тэдэнд тодорхой зөвшөөрөл олгохгүй ч албан ёсны лого тэмдэгтэй болон зориулалтын үйлчилгээний такси байх юм байна.
Гадаадын болон дотоодын 1000 гаруй сурвалжлагчид Үндэсний баяр наадмыг сурвалжлах хүсэлт гаргаснаас 600 орчим мандатыг олгожээ. Харин дотоодын сурвалжлагчдын мандатын үнэ 25 мянган төгрөг, гадаадын сэтгүүлчдийнх 100 ам.долларын төлбөртэй байхаар болсныг Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдэгдлээ.
Баяр наадам сурвалжлах мандат улаан, цэнхэр, ногоон, шар гэсэн дөрвөн өөр өнгөтэй. Үүнд:

Улаан – Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхэд ажиллах зураглаач, инженер техник, хэвлэл мэдээллийн ажилтанд олгоно
Ногоон – Зөвхөн төв цэнгэлдэх хүрээлэнд буюу ногоон зүлгэн дээр ажиллах гэрэл зурагчин, зураглаач, техникийн ажилтан
Цэнхэр – Ерөнхий сурвалжилгын мандат буюу төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааг сурвалжлах эрхтэй
Шар – Гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдэд олгож байгаа юм байна.
Харин автомашины зөвшөөрлийн хуудас хэвлэлтээс хараахан гараагүй байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ