Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОРХОН: Агаарын чанарт тоос, шороо, тоосонцор их нөлөөлж байгааг тогтоожээ


Азийн хөгжлийн банкнаас “Цэвэр агаарын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, техник тусламжийн төсөл”-ийг  таван улсын долоон хотод хэрэгжүүлж байна. Орхон аймагт уг төсөл 2018 оноос хэрэгжиж байгаа бөгөөд агаарын чанарыг сайжруулахтай холбоотой мэдлэг, үйл ажиллагааг бэхжүүлэх, агаарын чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг тандах, шинжилгээ, судалгаа хийх зорилготой юм.

Өнгөрсөн амралтын өдөр төслийн багийхан Орхон аймагт ажиллалаа. Төслийн гүйцэтгэгчээр Англи улсын Ricardo-AEA limited компани ажиллаж судалгаа болон агаарын чанарын загварчлалыг боловсруулжээ. Орхон аймагт гурван жилийн хугацаанд хийсэн судалгаагаар агаарын чанарт тоос шороо болон жижиг оврын уурын зуухаас үүдэлтэй тоосонцор их нөлөөлж байгааг  тогтоожээ. 
Уг судалгааны үр дүнг үндэслэн Эрдэнэт хотын агаарын чанарыг сайжруулах, цэвэр агаарын төлөвлөгөөг боловсруулах загварчлалыг энэ онд хийхээр боллоо. Төсөл ирэх онд дуусна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ