Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Канад улсын Рижайна их сургуульд суралцах боломжтой боллоо

Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Монгол Улсаас Канад улсад суугаа элчин сайд Я.Ариунболд, аймгийн Засаг дарга Б.Азжаргал Канад улсын Рижайна их сургуулийн удирдлагуудтай уулзалт хийн боловсролын чиглэлд хамтран ажиллах хүсэлт илэрхийлсэн.Уг ажил биелэлээолж Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн Технологийн сургууль,ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль Канад улсын Рижайна Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг, Оюутан солилцооны хөтөлбөрийн гэрээг өнөөдөр цахимаар үзэглэлээ. Ингэснээр хоёр улсын оюутан залуучуудад харилцан соёл, боловсролын туршлага солилцох, Дархан-Уул аймгийн залуучууд Канад улсын өндөр боловсролыг эзэмших, Дэлхийд өрсөлдөх боловсон хүчин бэлтгэгдэх үүд хаалга нээгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Гарын үсэг зурах цахим ёслолын ажиллагаанд Дархан Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал,Элчин сайд Я.Ариунболд, Агроэкологи, бизнесийн сургуулийн захирал Др. Л.Пүрэвээ, Технологийн сургуулийн захирал Др.Ц.Батбаатар, Режайнагийн Их сургуулийн Ерөнхийлөгч Др.Жэфф Кэшэн, Дэд Ерөнхийлөгч Дэвид Грегори тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Манай аймаг гадаадын 21 муж, хотуудтай ах дүүгийн хамтын ажиллагааг салбар бүрт өргөжүүлэн хөгжүүлж, хөрөнгө оруулах таатай нөхцөлүүдийг бүрдүүлэн ажиллаж ирсэн. Одоогоор олон улсын томоохонаравгаруй байгууллагатай хамтын ажиллагаатай ажиллан, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Дархан-Уул аймаг Канад улсын Рижайна хотуудын хооронд анх 2005 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан. 2016 онд Канад улсын “Дэлхийн их сургуулийн үйлчилгээ” Олон улсын байгууллага нь Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр “Юнитерра” хөтөлбөрийг 2016-2020 оны хугацаанд хэрэгжүүлж байсан түүхтэй.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ