Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголын анхны байгалийн ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна



Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж 2031 он хүртэл 100 сая мод тарина.
Ингэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй цогц дэд бүтцийг буй болгохоор зорьж байна. Үүний хүрээнд 1000 тоннын хүчин чадалтай модны үрийн, био технологийн, хорио цээрийн лаборатори бүхий “Ойн генетик нөөцийн төв” мөн жилд 500 м3 микориз бүхий хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна.
Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ШУА-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна. Тус үйлдвэр 100 сая мод тарих ажлын хүрээнд энэ онд Хаягдлын аж ахуйд нэг сая модыг салхины хамгаалалт, тоос бууруулах зорилгоор тарьжээ. 
“Эрдэнэт үйлдвэр нь цаашид Монгол Улсын геотуризмын нэг жишиг төв болох зорилттой байгаа аж. Уг мэдээллийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зохион байгуулж буй "Үр ашигтай хөрөнгө оруулалт– Хэмнэлтийн бодлого” уулзалт, зөвлөгөөний үеэр мэдээлсэн бөгөөд Монгол Улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйлдвэрийн хамт олонд амжилт хүсч талархал илэрхийлсэн юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ