Монгол Улсын тод манлай, манлай, алдарт уяачдад хүндэтгэл үзүүлсэн “Төвийн бүсийн хурд” хурдан морины уралдаан Өмнөговь аймагт боллоо.
Хязаалан насанд нийт 44 хурдан хүлэг шандас сорьж, барианд орлоо.
Түрүү магнайд Баян-Овоо сумын харьяат Б.Батбуяны хонгор халзан, аман хүзүүнд Даланзадгад сумын Г.Эрдэнэбилэгийн хул, айргийн гуравт Баян-Овоо сумын Д.Буяннэмэхийн хээр, айргийн дөрөвт Ханбогд сумын Хоролсүрэнгийн хүрэн халзан, айргийн тавд Цогт-Цэций сумын А.Хатанбаатарын хонгор халзан тод манлай болж, торгон жолоогоо өргүүллээ.
Эх сурвалж: Mnb.mn