Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орон нутагтаа дээд боловсрол эзэмших боломжтой боллоо


Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 27-нд болно.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал "Алсын хараа 2050", Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт Эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү ажлын хүрээнд Өмнөговь аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. 
Даланзадгад хотод Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Мэргэжил сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Орон нутагтаа чанартай боловсон хүчнийг бий болгох, цаашдаа бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой боллоо.







скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ