Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Батмөнх: Дэл уул бол соёлын өв, түүхийн гайхамшигт уул уурхай юм



Өнгөрсөн долоо хоногт хуралдсан аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар Дундговь аймгийн Дэл уулын соёлын өвийн менежментийн төлөвлөгөөг батлууллаа. Энэхүү ажлыг гүйцэтгэж, Дэл уулыг хамгаалах, түүх, өв соёлыг нь сурталчлан таниулах, судлах олон ажлыг гүйцэтгэж, багагүй амжилт гаргаж байгаа “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын тэргүүн Бичээчийн Батмөнхтэй ярилцлаа. 

-Дундговь аймагт ирсэн зорилгоосоо хуваалцвал?
-“Дэл уулын соёлын өвийн менежментийн төлөвлөгөө”-г боловсруулж,Дундговь аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаарбатлууллаа.Ер ньДэл уулын соёлын өвийн талаар албан ёсны төлөвлөгөөгүй 6 жил явж ирсэн дутагдлаа засч,6 жилийн стратеги зорилтоотодорхойлж,цөөвтөр тоотой боловч том ажил төлөвлөж батлууллаа. Дэл уул өөрөө соёлын өв, түүхийн гайхамшигт уул уурхай юм. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр Дэл уулын соёлын үнэт өв жинхэнэ гайхамшиг болсон байх болногэж бахархал дүүрэн байна.
-Дэл уулын соёлын өвийнменежментийн төлөвлөгөөгэхээр бүр сонирхол татаж байна. Ямар ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан бэ?
-Дэлийн соёлын өв-Улсын тусгай хамгаалалт, гэрээт хамгаалалт, нутгийн иргэдийн соёлын өв хамгаалах нөхөрлөлийн хамгаалалт зэрэг хэд хэдэн давхар хамгаалалтад орно. Дэлийн хадны зургийг өргөн хэмжээнд сурталчлан,Дундговийн соёлын өвийн брэнд болж, археологийн үндэсний паркийн хэмжээнд очих бэлтгэл хангагданагэж ойлгож болно.
Үндсэндээ хадны зураг нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болохажилсонгодог утгаараа хэрэгжиж,эдийн засаг, соёл,боловсрол, судалгааны эргэлтэд системтэй орногэсэн үг.Дэл уулын хадны зураг нь өндөр үнэ цэнтэй аялал жуулчлалын үзмэр, бүтээгдэхүүн үйлчилгээюм. Түүнийбүх дурсгалыг бүрэн хэмжээгээр илрүүлж тэдгээрийг ач холбогдол, үнэ цэнээрнь ангилан зэрэглэл тогтоож хамгаалалт, судалгаа, ашиглалтыг нь ялгавартай болгоно. Мөн Дэлхийн өвд бүртгүүлэхэд туслалцаа үзүүлэх, хадны зургийг дижитал, виртуал хэлбэрт оруулах, Дэл уулын соёл мэдээллийн төвүүд байгуулах, зарим хадны зургийг хувилж музейнуудэд тараах гэх мэт 26 ажлыг хэрэгжүүлэхээр болсон.
-Дэл уулын талаар та болон тантай хамтран ажилладаг хүмүүс маш их бичиж, танилцуулдаг. Энэ талаар мэдэхгүй хүмүүс бас байдаг байх. Дэл уулер нь юугаараа онцлог нутаг вэ?
-Судлаачдын үзэж байгаагаар Дэл ууландМонголд байгаа хадны зургийн бүх төрөл жанр байдагюм билээ. Дэл уулын нэг хэсэгхэн газар хүн төрөлхтөн сүүлийн 15 мянган жилд хоорондоо мянга мянган жилийн зайтай 5 удаа 5000 орчим зураг хадан дээр зурж үлдээсэн байдаг.
Өөр нэг онцлог нь зургийн хэв маяг нь маш өвөрмөц, мөн бусад газрынхаас илүү уран хийцтэйбайдаг. Түүхэн дурсгалаас ийм онцлогтой бол Дэл уулын хадны зурагтай хэсгийн байгаль маш сонин тогтоцтой, ховор ан амьтан,  ургамалтайгэх мэтолон онцлог бий. 
-Ер нь хадны зургийн талаар илүү тодруулж өгөөч, энэ нь өөрөө тухайн үед амьдарч байсан хүмүүсийн аж амьдрал, ахуй, өв соёлыг харуулдаг байх?
-Хадны зураг бол түүх, урлаг хоёрын хосолмол нандин бүтээл юм. Хуучин цагт хадны зураг нь түүхийн ил олдвор төдий байсан. Түүхчид хүн төрөлхтний түүх судлалын маш олон нарийн юмыг хадны зургаас уншдаг гэсэн. Гэтэл сүүлийн үед хадны зургийг урлагийнхан маш ихээр сонирхдог, судалдаг, түүгээр бүтээл хийдэг болсон. Эхлээд дүрслэх урлагийн бүтээл төдий байсан бол одоо тайзны урлагийн бүтээл болж хүрээгээ тэлсэн.
Саяхнаас контемпорари урлагт хүч түрэн орж ирлээ. Зохиолчид хадны зургаас сэдэвлэн зохиол бичихээр ярилцаж байна. Түүнээс гадна хадны зургийг соёлын бүтээлч үйлдвэрлэлд маш өргөнөөр ашиглахаар төлөвлөж байгаа. Хадны зургаар баян АНУ-ын Невада муж улс хадны зургийг логоны гол бүтээгдэхүүнээ болгодог юм билээ.
-Хадны зураг хаагуур хамгийн их байдаг вэ?
-Хадны зургийн гол бөөгнөрөл нь Дэл уулын Баруун билүүн, Зүүн билүүнд лбайгаа юм. Хэдэн мянгаар тоологдож байгаа тул энд бүх юм фокуслагдаж яригдаад байгаа. Дэл уулын ойролцоох Хөнжил, Тагт, Сайн билүүн, Замын алаг, Төмөр аягын бууц зэрэг газарт цөөвтөр тооны зураг, бичээсүүд бий.  
- Хадны зургийг соёлын өвийн бүтээлч үйлдвэрлэл болгоно гэдэг нь юуг хэлж байна вэ?
- Дэл уулын хадны зургийг зөвхөн түүхийн олдвор гэж үздэг,зөвхөнтүүхчид судалгаандаа ашигладаг байсан бол одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн, сургалтын үзүүлэн, урлагийн бүтээл, музейн үзмэр, лого, дизайндгэх мэтээрөргөн хүрээнд ашиглаж эхлээд байна. Соёлын өвийг соёлын бүтээлч үйлдвэрлэл болгоно гэж үүнийг хэлээд байгаа юм. Эдгээрийг хуульчилсан хууль гарах гэж байна. Хадны зургийг ингэж ашиглалтад оруулахэх үндэс ньДэл уулаас эхтэй ч байж магадгүй, тухайлбал бүжгэн жүжиг, сургалтын үзүүлэн, дизайн гэх мэт.    
-Хадны зургийг соёлын өвийн бүтээлч үйлдвэрлэл болгох, Дэл уулын гайхамшгийг хүмүүст таниулахзэрэг олонажлыгамжуулжээ. Үүндтаны хүчин зүтгэл, сэтгэл, цаг зав, хүч хөдөлмөр маш ихээр шингэсэн байгаа гэж бодохоор танаар үнэхээр бахархаж байна?
-Энэ ажлыг би анх санаачилсан нь үнэн, одоо манлайлан явж байгаа нь ч үнэн, гэхдээ ганцаараа биш. Миний ард ахан дүүс, гэр бүлийнхэн, анд нөхөд гээд олон хүн бий. Мөн мэргэжлийн зөвлөхүүд, төр засаг, нутаг орныхон, эрдэмтэн мэргэд, урлаг соёлынхон гээд олон хүн бий.
Цахим ертөнцөөр бидний ажлыг дэмжиж, урам хайрлаж, санал хэлж, сургаал хайрлаж байдаг олон хүн бий. Дэл уулын малчид хүртэл оролцдог. Цахимаар бид өөрсдийн хийсэн, санаачилсан ажлаа сурталчлахаас гадна Дэл уулын талаар бусдын хийсэн ажлыг ч гэсэн өөрсдийнх нь нэр усыг тодруулан сурталчилж өгдөг.
-Танай “Дэл уулын гайхамшиг” ТББ нэлээн өргөн хүрээнд ажилладаг.Та бүхний хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын дотор төрийн болон орон нутгийн хийхзарим ажлууд ч байх шиг санагддаг?
-Сонирхолтой асуулт байна.Хүн ер нь санадаггүй шүү дээ. Бид энэ ажлыг эхлүүлж,Дэл уулын соёлын өвийг хамгаалах,эргэлтэд оруулах талаар санаачлан, бусдын гүйцэтгэхч хамаагүйүүргийгтүрүүлжхийгээгүй болөнөөдрийн энэ үнэ цэнийг бий болгож чадахгүй байсан.
Дэл уулын дэлхийд үнэлэгдэж байгаа хэдэн мянгаар тоологдох тэр их соёлын өв, тэр онгон дагшин байгаль орчин аялал жуулчлалын их хөлөөр эрсдэл үүсэх магадлал их байлаа.
Өнөөдөр “хайран болжээ” гэж халаглан шагшраад байгаа Хөвсгөл, Тэрэлж, Тайхар чулууг“эхнээсээ тодорхой эзэнгүй орхисноос буруу замаар явчихсан байна”гэсэн дүгнэлтэд хүрсэн гэсэн. Амьдрал дээр сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч хоёр аялал жуулчлалын энэ их хөдөлгөөнийг зохицуулахад хэцүү юм билээ.
Бид харин бусдын ажлыг булааж аваад ч болтугай Дэл уулын соёлын өвийг хамгаалж эхэлсэн нь”оносон байна”гэж харагдаж байгаа. Холбогдох бүх хууль тогтоомжидтөр, хувийн хэвшил, иргэн, ТББ, хуулийн этгээдийнсоёлын өвийг хамгаалахүүрэг, бүрэн эрх хангалттай байдаг. Соёлын өвийг хамгаалах тухай тусдаа том хууль ч бий. Тэдний заримд нь сэтгэл дутаад, заримд нь боломж дутаад хамгаалж зохицуулж чадахгүй байгаа юм.
Манай ТББ нь төрийнхөнд туслаад, нутаг орондоо буян болж байгаа тул баярлах хэрэгтэйгэж боддог. Мөнсанхүүгийн болон бусад дэмжлэгчүзүүлэх хэрэгтэйсанагддаг юм.Тухайлбал, саяын батлуулсанДэл уулын соёлын өвийн төлөвлөгөөний хувьдбид бүх материалыг нь цуглуулж,судлаад боловсруулж,бэлэн болгоод аймагт өгсөн.
Хэдэн хүний хэдэн жилийн хөдөлмөр орсон энэ төлөвлөгөөг төрөөс тендер зарлаад хийлгэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө нэлээн зарцуулах байсан байх. Ийм жишээ олныг дурдаж болно.   
-ТацахимдДэл уулын талаарих зүйл бичиж оруулдаг. Түүнээс гадна таны цахим хуудсандЦагаан суварга, Өлзийт, Дундговь гээд бичвэрүүд ч байх. Хоорондоо ямар нэг нарийн холбоо байна уу?
- Дэл уулын тухай хийсэнажлуудаацахимаар болон хэвлэлээр товчхон мэдээлдэг. Дэл уулын тухай бусдын хийсэнзүйлийг чнийтэд түгээдэг. ДэлуулыгЦагаан суваргаас салгаад юм хийх, сурталчлах нь хэт өрөөсгөл болж байгаа тул Цагаан суваргыг ярьж ирсэн. Дэл, Цагаан суварга хоёрыг аймаг, сумаас нь тусад нь ярилтгүй тул Дундговь, Өлзийт, Дэл, Цагаан суварга гээд байгаа юм. Ер нь Дэл уулын тухай хийж байгаазүйлээаль болох жишиг болтол нь хийх санаатай байгаа. 
-Тухайлбал?
- Түүх, соёлын дурсгалт газрыг дээш татаж авбал ямар болдгийг Дундговьдоо жишиг болгоногэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл Дэл уулын соёлын өвийг хамгаалж, сурталчилж, эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглаж байгаа энэ ажил Дундговьд жишиг болоод эхэлчихсэн гэж бодож байна.
Тухайлбал,Дэл уулын соёлын өвийн менежментийн төлөвлөгөө бол Дундговийн бусад соёлын дурсгалт газруудад юу хийж болох, хийх ажлаа яаж төлөвлөх зэрэгт үлгэр жишээ загвар болно. Саяхан байгуулсан Дундговь аймгийн Соёл урлагийн газрын анхны ажлуудын нэг нь энэ төлөвлөгөөг батлуулсан явдал байх. Цаашид энэ жишгээр бусад соёлын өвт газруудынхаа менежментийн төлөвлөгөөг ингэж гаргах хэрэгтэй юм.
-Бас нэг сонирхолтой зүйлийг тодруулмаар байна. ТаДэл уул орчмын уугуул хүн ард нь их онцлогтой тухай байнга бичдэг,энэ тухайхууч хөөрөөч?
-Би энэ тухай ярих, бичих их дуртай. Хоорондоо арваадхан км зайтай Дэл, Хөнжил, Буурал угалз гэсэн чандмалсан гурван уул бий. Хэмжээг нь багцаалбал Толгойтоос Налайх хүртэлх урттай, Яармагаас 7 буудал хүртэлх өргөнтэй нутаг гэсэн үг.
Энэ гурван уулын дундаас үеийн үед олон ухаантан мэргэд, лидерүүд, шилдгүүд төрөн гарч байсан түүхтэй юм билээ. Бидний мэдэх сүүлийн 100 жилд эндээс Улсын баатар, ардын болон гавьяат, төрийн шагналтан зэрэг улсын цол, хэргэм хүртсэн алдартнууд, улсын Ерөнхий сайд, сайд, УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд олноор төрж гарсан байдаг юм. Энэ нь зүгээр нэг тохиолдол биш, учир начиртай юм гэсэн. Энэ тухай хүсвэл дараа дэлгэрэнгүй ярилцлага өгч болно. 
-Дэл, Хөнжил, Буурал угалз гэсэн гурван уулын тухай жаахан дэлгэрүүлж ярина уу?
-Дэл, Хөнжил, Буурал угалзын дунд байдаг Хонгор хайрхан гэж нутгийн шүтээн уул нь нэмэгдээд дөрвөн уул болдог юм. Энэ дөрвөн уул болон тэндхийн энгийн болон алдартай хүмүүсийн тухай түүх, домог, хууч яриа манай нутгаар дүүрэн бий. Ер нь манай нутгийн соёл, хүн ард, байгаль, ан амьтан, соёлын өв, түүхийн дурсгал зэрэг нь байгаль, соёлын өв, антропологийн судалгааны том объект байж магадгүй.
Өчүүхэн миний бие гэхэд энэ агуу их далайгаас Дэлийн хадны зураг гэдэг ганцхан юмаар “оролдоод” байгаа юм. “Дэл Хөнжил ба Дэл Хөнжилийнхөн” гэдэг баримтат кино хийхээр нутгийнхаа ахмадуудаас ярилцлага авч эхэлсэн юм уул нь. Тэдний яриаг сонсоод Дэл Хөнжил нутаг болон энэ нутгийн хүн ард бол агуу юм байна гэж мэдрээд надад томдсон сэдэв юм гэж ойлгоод түр хойш тавьчихсан байгаа.   
-Таныудмынхан Дэл уултай ямар холбоотойвэ?
-Хэн ч асууж байгаагүй гоё асуулт байна. Манай удмынхан эрт дээр үеэс эдүгээ хүртэл Дэл, Хөнжил ууланд амьдарч, Дэл уулыг шүтэж биширч хүндэлж ирсэн байдаг юм. Миний бие болон манай ахан дүүс ч энэ үйлсийг үргэлжлүүлж яваа юм.
Миний төрсөн ах, төрсөн дүү хоёр Дэл, Хөнжилд насаараа малчин байсан, одоо ч тэндээ байна.
Манай садангуудаас Дэлуулыгорон нутгийн хамгаалалтад оруулахад Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт дүү маань идэвхтэй оролцсон,Дэлийн хадны зургийн судалгаанд доктор Д.Хүүхэнбаатар ах маань үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн32 хүнт хэмээх алдартай  хадны зургийг Д.Нацаг ах анх олж судлаачдад зааж өгсөнбайдаг.
Сүүлийн 50 жил дандаа манай удмынхан Дэл уулын  байгаль хамгаалагчийн алба хашсан одоо ч хашиж байгаа гэи мэт олон хүн бий.Дүү Батбуянгийн хүү Б.Бадрах нь Дэл, Хөнжил уулын байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Дэлийнхээ байгаль, соёлын өвийг дүү Батбуян дунд нь оршин суугаад, хүү нь төрийн нэрийн өмнөөс, миний бие алсын зайнаас онлайнаар тус тус хамгаалж байна даа.
-Дэл ууланд Археологийн үндэсний парк байгуулна гэж төлөвлөж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Дэл уулыг хамгаалахаар ажиллаж эхлэх үед Жуужаагийн Эрдэнэбулган (Үндсэн хуулийн цэцийн гишүүн) дүүгийн зөвлөснөөр “Дэл уулыг дэлхийд гаргана”гэсэн хэт оптимист уриа дэвшүүлж, Дэл уулын соёлын өв, хүн ардыг нь сурталчилж эхлэхэд“дэлхийд гарахыг нь ч миний нас арай гүйцэхгүй байхдаа”гэж бодож байсан шүү.
Гэтэл Дэл ууланд байгаа хэн ч анзаарахгүй хэдэн мянган жил болсон хадны зураг урлагийн бүтээл болж,ЮНЕСКО-гийн тайзан дээр тоглогдсон. Мөн Дэл уулыг“Дэлхийн соёлын өв”-д бүртгүүлэх ажил эхэлчихсэн. Гэхдээ эд бүгдийг би санаачлаагүй,цаанаас бүтсэн ажлууд. Өөдрөг мөрөөдөл маань түрүүчээсээ хэрэгжээд эхэлсэн тул давраад Үндэсний парк гээд том юм төлөвлөчихсөн.
-Дэл уулааДэлхийн өвд бүртгүүлэх нь их сайхан ажил байна. Энэ талаар тодруулна уу?
-“Дэлхийн өв” гэдэг маань түүхэн дурсгалын илэрц болон байгалийн өвөрмөц байдлаараа давтагдашгүй, онцлог шинжээрээ дэлхийн нийтийн ач холбогдолтой газар нутаг, түүх соёлын дурсгалтай газрыг хэлдэг юм билээ. Дэлхийн хэмжээнд данслагдаад дэлхийн хамгаалалтад орно гэсэн үг.
Дэлхийн өвийг ЮНЕСКО-гоос мэргэжлийн баг маш нарийн шалгуураар шалгаруулж зарладаг. Манайхаас Баян-Өлгийн хадны зураг, Орхоны хөндий, Бурхан халдун гэсэн гурван газар соёлын өвийн чиглэлээр, Увсын ай сав байгалийн чиглэлээр бүртгэгдсэн байдаг.
Одоо буган хөшөө, говийн бүсийн хадны зураг хоёр судлагдаж байна. Говийн бүсний хадны зургийн кластераар авсан гурван объектын нэгэнд нь Дэл уулын хадны зураг орж байгаа юм. Энэ 5дугаарсараас судалгааны ажил эхлэх гэж байна. Манай орны Дэлхийн өвийн бүртгэлтэй газрууд соёлын өвийг хамгаалах тусдаа хамгаалалтын захиргаатай. 
-Аялал жуулчлалын төлөвлөгөө бичиж байгаа гэжсонссон, энэ ньмэргэжлийнбайгууллага, мэргэжлийнхүнийхийх ажил уу?
-Цагаан суварга бол бас миний төрсөн нутаг. Аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн сүүлийн хэдхэн жилд Цагаан суварга маань нүдэн дээр аймшигтай болж байгаа тул ханцуй шамлан орж байна.
Анх Дэл уулруу ороход бас мэргэжил ярьж байлаа. Зүтгэл, сэтгэл хоёр байвал зүүгээр худаг гаргаж болдгийгхаруулж байна. Аялал жуулчлалыг их сайн судаллаа, бүх хурал зөвлөгөөнд сууж, дамжаануудад суралцсан, мөнсайн зөвлөхүүд сонгож авсан. Гадна, дотнын сайн туршлагууд судалсанболохоорсэтгэлд багтаж байгаашүү, бүтэх байх аа.Аялал жуулчлал зөв хөгжвөл ямар болдгийн жишгийг Монголд үзүүлнэ. Эхнээс нь зөв явах хэрэгтэй, бас л нэг сайн эзэнтэй байх хэрэгтэй юм билээ.
-Хөвсгөл, Тэрэлж зэрэгсайхан байгаль аялал жуулчлалын хөлд чирэгдэж байгааг та дээр хэлсэн. Энд ч басхамгаалалтын захиргаабайдаг байх гэж бодож байна?
-Хамгаалалтын захиргаа гэсэн байшин дүүрэн хүнтэй том байгууллагатай боловч байгаль орчин нь аялал жуулчлалын хөлд тэр чигээрээ сүйрсэн газар олон байна. Сэтгэл хандлага хоёр нь зөв бол ганц хүн ч бүгдийг зөв замаар явуулж болно.Эдийн засгийн хувьд ашиг олж байгаа бол түүнийгээ хамгаалж, онгон сайхан төрхийг нь хадгалан авч үлдэж, олон жил түүнийгээ хүмүүст таниулж, үзүүлж харуулна биз дээ, ингэснээр илүү олон жил ашгийг нь хүртэх боломжтой болно. Өнөө биш, ирээдүйгээ харах нь чухал даа.
Бага газрын чулууны тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч “Уулын Бат” хэмээгдэх П.Батсайхан гэдэг байгаль хамгаалагчийн сонгодог жишээ Дундговь аймагт байдаг. Тийм хүмүүс олон бий.
-Аялал жуулчлалын хөгжлийн талаар, түүндтөр оролцохнь зөв эсэх талаар та өөрийн бодлоо хуваалцаач, зарим зүйл дээр төр оролцохоорл ямар нэг байдлаар гацаа үүсч, ажил удаашрахтал байдаг?
-Би төрд их олон жил ажилласан болохоортөрийгмуу хэлэх дургүй. Гэхдээ хууль хэрэгжүүлдэггүй, дээр нь мөнгөнд нь дөрлүүлсэн, байгаль хамгаалах сэтгэлгүй, түр зуурын төрийн албан тушаалтан нэртэй зарим хүмүүсээс болж аялал жуулчлалын газрууд сүйрч байгаа юм.
Мянган жишээ нэр устайгаа байдаг юм билээ. Нутгаа гэх сэтгэлтэй хүн байгалийг яаж онгон дагшнаар нь авч үлдэж чаддагийн сонгодог жишээ нь Хөвсгөлийн Улаан тайгийн тусгай хамгаалалттай газрын эзэн Ж.Төмөрсүх байна.ТэрУлаан тайгад өвөл усан дор нь ногоо ургаж, усны шувууд өвөлждөг, гол нь хөлдөхгүй мөнхөд урсаж байдаг гайхамшигтай газраа дагшнаар нь яг байлгаж байна.
Ташрамд дурдахад, Дундговь аймгийн одоогийн удирдах бүрэлдэхүүн аялал жуулчлалын хөгжил, байгаль, соёлын өвийг хамгаалах чиглэлээр зөв хандлагатай байгаад талархаж явдаг. 
-Ер нь аль ч салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хандлага, сэтгэл их чухал байдаг. Өөрийнхөө хүч чадлаар, өөрийнхөө сэтгэл зүтгэлээр байгаль орчноо ч хамгаалж, аялал жуулчлалаа ч хөгжүүлж байгаа туршлага олон бий байх. Та жишээ дурдвал?
-Үүний сонгодог жишээ нь Хустай. Хустайн аялал жуулчлалын үйл ажиллагаа, тусгай хамгаалалттай газрын захиргаа хоёрыг “Хустай байгалийн цогцолбор” ТББ төрийн ямар ч оролцоогүйгээр авч яваад олон жил байна.
Хустайг аялал жуулчлал нь зөв хөгжсөн, байгаль орчны хамгаалалт нь үлгэр жишээ байгаа тухай Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ саяхан болсон “Эдийн засгийн форум”-ын үеэр онцлон дурдаж байсан. Ер нь бол газар олгох, мэргэжлийн хяналт зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлээс бусдад төр оролцохгүй байж болно. Харин гарааны хөрөнгө оруулалтыг төрөөс шийдэж, дэмжих нь зүйтэй санагддаг.
БОАЖ-ын шинэ сайд яамныхаа бодлогын чанартайгаас бусад олон эрх мэдлийг Монголын аялал жуулчлалын холбоонд өгчихлөө. Төрийн оролцоог багасгахын тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль гарах гэж байгаа юм билээ.Энэ их зөв гэж бодож байгаа.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!










скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ