Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хуучин хөргөгч ашиглан “Номын АТМ”-ыг байгуулжээ

Архангай аймаг дахь Монголбанкны салбар санаачлан цэцэрлэг хүрээлэнд номын сан бий болгосон байна. Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг санаачилжээ. Энэхүү санаачилгыг Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны дөрвөн банк дэмжсэнээр номын сангаа ашиглалтад оруулаад байгаа юм.
Arslan.mn
Гудамжны номын санг хийхдээ хуучин хөргөгч ашигласан нь сонирхол татаж байв. Учир нь бороо, шороонд тэсвэртэй, хаалга нь өөрөө хаагддаг зэрэг нь гадаа байхад тохиромжтой гэв. Урин дулаан болж байгаа энэ үед цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах хүүхэд залуус, иргэдэд наад зах нь суух сандал байхгүй байсан. Номын сантай болсноор дагалдах тохижилтуудыг ч дээрх банкууд хийх аж. Мөн Эрдэнэбулган сумын Засаг даргын зүгээс уг номын сангийн ойролцоох орчны тохижилтод дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Гудамжны номын сан буюу санаачлагчдын нэрлэснээр “Номын АТМ”-ээр хүүхдүүд, иргэд үйлчлүүлээд эхэлсэн байлаа. Олон нийт ашиглах зориулалттай тус номыг авч яваад унших боломжтой ч буцаагаад авчирч тавих шаардлагатай. Гэхдээ заавал авчирч өг гэх зэргээр хяналт тавихгүй ч ариг гамтай ашиглах нь иргэдийн ухамсартай шууд холбоотой юм. Үүнийг хүүхдүүд ч хэлж байна.
Архангай аймаг дахь Монголбанкны салбарынхан мөн Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуулийн коридорт номын буланг тохижуулж өгсөн байна. Тус номын буланд хүүхдүүд хичээлээ давтах давхар боломжийг ч бүрдүүлж өгчээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ