Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гал гарч болзошгүй гурван зөрчил илрүүлж, аюулгүй байдлыг хангав



Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр ой, хээрийн болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэж байна. Эргүүл, хяналтын бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэхдээ гал түймэр гарч болзошгүй гурван зөрчил илрүүлэн, зөрчлийг газар дээр нь арилгууллаа. Мөн есөн удаагийн  шар өвс шатсан  дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галыг унтрааж ажиллав.
Түүнчлэн давхардсан тоогоор нийт 1309 алба хаагч, 392 автомашин, техник хэрэгсэлтэйгээр нийслэлийн ногоон бүсэд зорчсон 127 автомашин, 320 иргэн, 55  өрх, 10 хуулийн этгээдэд сэрэмжлүүлэг хүргэж, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материалыг  тараалаа. Эргүүл, хяналтын арга хэмжээ үргэлжилж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ