Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зуслангийн бүсэд 12 байршилд шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх орц, гарц гаргалаа

ЗУСЛАНГИЙН БҮСЭД 12 БАЙРШИЛД БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖ ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИН СААДГҮЙ НЭВТРЭХ ОРЦ, ГАРЦ ГАРГАЛАА
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/454 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 170 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн газар болон нийслэлийн холбогдох хэлтэс, албад хамтран дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн бүсэд ой, усны сан бүхий газар, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлж орц, гарц гаргах ажлыг зохион байгууллаа. Тус хэсэгт 12 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн бөгөөд энэ нь ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх чухал ач холбогдолтой юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ