Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 211,9 сая төгрөгийг олгох шүүхийн шийдвэр гарсан


Архангай аймгийн хэмжээнд 2016-2021 онд 58 төрийн албан хаагчийг ажилд нь эгүүлэн тогтоож, тэдгээрийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 211,9 сая төгрөгийг олгох шүүхийн шийдвэр гарсан.
2022 оны 3 дугаар сарын 1-ний байдлаар 27 байгууллагын төсвөөс 174,7 сая төгрөгийг гаргаж, нэр бүхий ажилтанд олгосон дүнтэй байна. Төрийн байгууллагуудын дарга, нягтлан бодогчид шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгодог хэрнээ тэдгээрийн 98 хувь нь байгууллагын төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, санхүүгийн тайланд үүссэн өр, авлагыг тусгахгүй орхигдуулсан тухай мэдээллийг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ