Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ


Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат,  Б.Ундармаа нарыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгвэл тус газраас тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагад гаргасан гэдгийг албаны эх сурвалж өглөө. Ийн хүсэлт гаргах болсон үндэслэл нь тэд хуулийн байгууллагын дуудсан цагт ирэхгүй байгаатай холбоотой гэнэ. 
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан. Энэхүү шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлжээ. Үүний дараа тусгай зөвшөөрлөө "Алтай констракшн"-ны Х.Бат-Эрдэнийн "Бэст лэнд майнинг" гэх шинээр байгуулсан компанид зарсан аж. Түүний энэхүү үйлдлийг шалгуулахаар иргэд АТГ-т хандсанаар дээрх үйл явдал ил болж, яллагдагчаар татагдсан. Харин Б.Ундармаа гишүүн хамаарал бүхий “Капитал” банкаараа жилийн долоон хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан байдаг. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ