Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мөс цөмөрч, Хөвсгөл нуурт суусан автобусыг татан гаргалаа



Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургаадугаар баг Хатгал тосгоны Доод модот булан гэдэг газар хот хоорондын автобус хойд дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага өчигдөр өдрийн 16.12 цагт онцгой байдлын газарт иржээ. 
Энэхүү дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Мөсний баяр болж байгаа газар буюу Хүй толгой гэдэг газраас хөдөлгөөн үйлдэж 5 км замыг туулан очиход иргэн Ж-ийн “Хьюндай” загварын 45 хүний суудалтай автобус “Ашихай” амралтын газраас “Хүй толгой” гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөнд орж, хойд хоёр дугуй мөсөнд цөмөрч суусан байсныг 5 цаг 36 минут ажиллаж 21:54 цагт татан гаргажээ. Тус автобус доторх 15 зорчигчид бүгд эсэн мэнд гарсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ