Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрээр шинээр ашиглалтад орсон Шар нуурын авто замын хяналтын цэг, Өлгий нисэх буудал, шинээр баригдаж байгаа Цагааннуур тосгоноос Цагааннуурын хилийн боомтын хүртэлх 25,5 км хатуу хучилттай авто замын ажилтай танилцав.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тус замыг энэ оны 8 дугаар сарын дунд гэхэд дуусгах үүргийг гүйцэтгэгч компанид өглөө.