Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Япон соёлыг танилцуулах үйл ажиллагаа боллоо


МУИС-ийн Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төвөөс япон хэлний боловсрол олгох, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг байна. 2022 оны 6-р сард тус төвийн 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг хөдөө орон нутагт сурталчлах ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд тус төвөөс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Япон орны соёлыг танилцуулах өдөрлөгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан юм. Нэг өдрийн турш үргэлжилсэн тус үйл ажиллагаанд 50 гаруй хүүхэд, залуучууд оролцож, япончуудын аж амьдрал, ёс заншил, хувцас хэрэглэл, хоолны соёлтой танилцсан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ