Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шатахууны сав руу орж угаартсан ШТС-ын ажилтны биеийн байдал сайжирчээ


Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Шунхлай ШТС-ын ажилтан энэ сарын 9-ний өдөр шатахууны савнаас ухаан алдсан байдалтай олджээ. Тодруулж хэлэхэд, Шунхлай компаниас “ШТС эзэнгүй байна” гэх дуудлага аймгийн Цагдаагийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа болон онцгой байдлын байгууллагын алба хаагчид газар дээр нь очиж үзлэг хийж, иргэнийг шатахуун хадгалах савнаас олжээ.
Тэрээр албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа шатахууны сав руу орж, угаартсан аж. Эх сурвалжийн мэдээллээр, ажилтны  шатахууны сав руу орсон шалтгаан одоогоор тодорхойгүй. Түүнийг Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгаас дотрын тасаг руу шилжүүлсэн бөгөөд одоо биеийн байдал нь сайн байгаа гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ