Баян-Өлгий аймагт шатахууны үнэ энэ сарын 4-ний өдрөөс 70-100 төгрөгөөр нэмэгдлээ. Тодруулж хэлбэл, Өлгий хотод АИ92 шатахууныг 2500, А80 - 2480, дизель түлшийг 2450 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад 70-100 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Харин хөдөө сумдад шатахууны үнэ 2670-2700 төгрөгт хүрсэн мэдээлэл байна.
Шатахуун импортлогчид үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.