Ховд аймагт өнгөрсөн сард дизель түлш литр тутамд 2600, А-80 бензин 2420, АИ-92 бензин 2450 төгрөгийн үнэтэй байсан.
Тэгвэл өнөөдрийн байдлаар шатахууны үнэ 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Тодруулбал, А-80 бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж, 2470 боллоо. Мөн АИ-92 бензиний үнэ литр тутамд 70 төгрөгөөр нэмэгдэж, 2520 төгрөг болов.
Одоогийн байдлаар Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумаас бусад 15 суманд А-80 бeнзин зарахгүй байна. Ихэнх шатахуун түгээх станцад А-80 бензиний нөөц тасарсан гэж иргэд хэллээ.
Харин АИ-92 авто бензиний нөөц, татан авах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн үeд шатахууны тээвэрлэлтийн зардал, бусад зүйлээс шалтгаалан үнэ нэмэгдэх хандлага үүссэн аж.