Баян-Өлгий аймгийн нутгаар энэ сарын 2-ны өдрийн шөнө шороон болон цасан шуурга шуурсан. Цасан шуурганы улмаас Өлгий-Цагааннуур чиглэлийн замын Зээгтийн давааны хэсэг хаагдаж, том оврын тээврийн хэрэгслүүд саатжээ.
Орон нутгаас шуурхай арга хэмжээ авч, улсын чанартай авто замын арчилгааг хариуцсан "Жол" компани цасыг өчигдөр цэвэрлэжээ.
"Аюулгүй байдлыг хангах зохих арга хэмжээг авсан. Одоо тус замаар тээврийн хэрэгслүүд чөлөөтэй зорчиж байгаа" хэмээн аймгийн Авто тээврийн төвийн дарга Т.Сайдолда хэлэв.