
“The Boston Globe” сонин Ням гарагийнхаа дугаарт ийм мэдээлэл нийтэлдэг бөгөөд эзлэх хуудасны тоо нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа гэнэ. Тухайлбал өмнөх Ням гарагт 11 хуудас эмгэнэл нийтлэгдэж байжээ.
АНУ-д зөвхөн “The Boston Globe” ийм асуудалтай тулгараагүй юм. Луйзиана мужийн “The Times-Picayune” сонин Ням гарагт найман хуудас эмгэнэлийн мэдээ нийтэлжээ. Нью Жерси мужийн Ньюаркад гардаг “The Star-Ledger” сонин өнгөрсөн Ням гарагийн дугаартаа есөн хуудсанд нийт 109 эмгэнэлийн мэдээ нийтэлсэн байна. Ийм үзэгдэл зөвхөн АНУ-д ажиглагдаагүй юм. Гуравдугаар сарын 14-нд Италийн цар тахалд хүнд нэрвэгдсэн Бергамо хотын “Eco di Bergamo” сонин 10 хуудас эмгэнэлийн мэдээ нийтэлж байжээ.
Р.Төмөр
Эх сурвалж: CNN