Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баавгай мал барьж, айлын гэр дээгүүр явж унийг нь хугалжээ



Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт баавгай дахин орж ирж айлын мал барих, гэр савардах, гэр дээр гарах тохиолдлууд гарсан байна.

Тодруулбал Цагаан-Уул сумын Өвгөд, Тосон багийн залгаа хэсэгт 2 айлын үхэр, Тосон багт 4 айлын ухна, 6 айлын 10 ямаа барьсан байна. Мөн Тосон багийн өвөлжөөндөө буухаар бэлтгэн барьсан гэрлүү орохоор гадна талаас нь савардаж, гэрдээгүүр явж, бүрээсийг нь урьж, гэрийн унийг хугалсан байна.

Хүрэн баавгай нь улаан номонд орсон ховор амьтан учир аль болох устгахгүйгээр амьдаар нь барьж зөөвөрлөн байгальд нь тавих чиглэлийг барьж байгаа гэнэ.

"Баавгай өдөр харагдахгүй хирнээ шөнө болгон ирж 2-3 бог мал барьж гэрийн гадуур эргэлдээд малчид түгшүүртэй байна" гэсэн дуудлагын дагуу БОАЖЯ, мэргэжлийн байгууллагад мэдэгдэхэд тухайн газар нь баавгай нойрсуулах унтуулах буу хэрэглэх боломжгүй газар тул ирж ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Иймээс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллаж баавгайн байршил бүхий газар тандалт хийж, барьсан малын сэг зэмийг устгаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар болжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ