Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гэр хорооллын гудамжийг “гоёх” ажилд сайн дурын ажилтнуудыг бүртгэж байна


“976 Арт Галерей”-н санаачилсан “Нүүдлийн Улаан Булан” төслийн хүрээнд мэргэжлийн уран бүтээлчид, “Ид шидийн орон-2” Хүүхэд хамгаалал хөгжлийн төвтэй хамтран гэр хорооллын гудамжийг өөрчлөх ажлыг өрнүүлж байна.
Тухайлбал, Улиастайн шинэ эцсээс Ид шидийн орон хүрэх (одоо шинэ зам тавигдаж буй) гудамжны хоёр талыг орчин үеийн болгон будаж, хашаа, хаалган дээр нь урлагийн бүтээл туурвин урлагтай гудамж болгон өөрчлөхийг зорин ажиллаж байна.
Энэхүү төсөл нь хэрэгжиж эхлээд дунд шатандаа явж байгаа ба мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээл туурвих явцад нь тусалж, хамтран ажиллах сонирхолтой сайн дурын ажилтнуудыг хайж байна.
Сайн дурын ажилтнуудын унаа, хоолыг төслөөс хариуцна. Сайн дурын ажилтнууд өдөр бүр ажиллах шаардлагагүй ба боломжтой өдрүүдийг нь тааруулан ажлыг нь хуваарилна. “Улаан Булан” төслийн уран бүтээлчид 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын гэр хороололд ажиллаж урлагийн төслүүд хэрэгжүүлж ирсэн юм. Үүний дотор Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгад байрлах Уулын Нуур Цэцэрлэг хүрээлэнгийн гадна болон дотор хэсэгт 60 гаруй урлагийн бүтээл туурвин байршуулсан, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 7 буудлын арын 240 метр урт гудамжийг будаж янзалж, уран зураг зурж үлдээсэн нь олны талархлыг хүлээж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлыг ихээр татсан юм. Энэ удаагийн Улиастайд хэрэгжүүлэх төслийг Германы Гете Институт, Соёлын яамны санхүүжилттэй хэрэгжүүлж байна.
Сайн дурын ажил хийхийг хүсвэл төслийн багийнхантай ЭНД дарж холбогдоно уу.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ