Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хархоринд "Аялал жуулчлалын гудамж"-ийг байгуулж байна

Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Хархорин сумын Эрдэнэзуу музейн орчмыг тохижуулж, "Аялал жуулчлалын гудамж"-ийг байгуулж байна. 
Хархорин сум нь Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрууд, эртний нийслэл Хархорум хот, Эрдэнэзуу хийд, Хархорум хотын тууриас олдсон биет олдворуудыг дэлгэн үзүүлдэг Хархорум музей зэрэг түүх, соёлын газруудаараа Монголчууд төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхлыг зүй есоор татдаг.  Тус сумыг жилд 50-70 мянган хүн зорин очдог байна. Гэвч үзэж сонирхох зүйл хагас өдрийн хугацаанд яваад дуусдаг, үйлчилгээний орчин нөхцөл тааруу зэрэг сэтгэл ханамжгй байдлыг жуулчид илэрхийлдэг учраас БОАЖЯ-аас Хархорум музей, Эрдэнэзуу хийдвдийг холбосон Аялал жуулчлалын гудамж, задгай театры байгуулахаар хөрөнгийг шийдвэрлэсэн юм.
Тус ажлын гүйцэтгэгчээр гурван компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд энэ жил газар доорх инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, хайс, явган замын байгууламжийг хийж байна. Ажлын явцтай аймгийн Засаг дарга А.Ишдорж танилцаж, төлөвлөсөн цаг хугацааныхаа дагуу ажлаа шахаж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ