Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдварын 119 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт хоёроор нэмэгджээ


Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 119-өөр нэмэгдэж, нийт 16801 боллоо.
Энэсарын 12-ны өдрийн байдлаар нийт 306 хүн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал нь маш хүнд тав, хүнд 14, хүндэвтэр 131, хөнгөн оноштой 159 хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 157 хүн гарснаар халдвар аваад эдгэрсэн хүний тоо 15450 боллоо.
Харин Эрдэнэбүрэн сумын иргэн Ч, 72 настай, эрэгтэй, 2021 оны  аравдугаар сарын 6-ны өдөр, Үенч сумын иргэн Ч. 91 настай, эмэгтэй, аравдугаар сарын 7-нд коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр (архаг, хууч өвчний хавсарсан эмгэгтэй)-ийн оношоор нас барсныг ЭМЯ-аас коронавирусний халдварын шалтгаант нас баралт гэж бүртгэжээ.Ингэснээр Ховд аймагт халдварын улмааснас баралт хоёроор нэмэгдэж,нийт 22 болов. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ