Сүүлийн үед Мөрөн сумандмогой орж ирсэн тохиолдол гарсаар байна. Тухайлбал өчигдөр Мөрөн сумын 13-р багийн 59-р гудамжинд айлд могой орсон байна.
Могойг хүн амын суурьшлын бүсээс холдуулж хээр тавьсан байна. Байгаль, цаг уурын нөлөөгөөр бусад хот суурин газарт тохиолдож байгаа үзэгдэлтэй төсөөтэй байж болзошгүй тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхааруулж байна. Мөн энэ зун Мөрөн сумын 4-р багт, 7-р хороонд мөн могой орж ирсэн байна.