Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Талибууд Панжшерийг хяналтдаа авах ажиллагаа эхлүүлжээ



“Талибан” хөдөлгөөний зэвсэгт бүлэглэлүүд Панжшер мужийн Үндэсний эсэргүүцлийн фронтын дайчдын байрлалуудад бөөн хүчээр цохилт өгсөн тухай Афганистаны мэдээллийн “Bakhtar News Agency” агентлаг мэдээллээ. “Ажиллагааны үеэр хээрийн хоёр командлагчийг оруулаад есөн босогчийг устгаж, их хэмжээний зэвсэг, сум олзлон авсан” гэж цэргийн эх сурвалж тус агентлагт мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, талибууд Дербент-Гарани, Гулбахар, Шатал зэрэг дүүргүүдэд дайсны 11 галын шугамыг устгаж чаджээ.

“Талибан”-ыг эсэргүүцэгчдийн гол застав болох Панжшерын хавцлын захад зургаан байрлалыг талибууд эзэлсэн гэх мэдээллийг үндэсний эсэргүүцлийн хүчнүүд лхагва гарагт үгүйсгэсэн юм.  Талибууд Панжшер луу хэд хэдэн удаа дайралт хийсэн боловч бут цохигдож ухарсан гэж Үндэсний эсэргүүцлийн фрондын төлөөлөгч Фахим Дашти сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний хэлснээр, талибуудаас дор хаяж 40 хүн амиа алдаж, 35 хүн шархадсан байна. “Талибан” хөдөлгөөнийхөн хөрш Баглан мужаас  байлдаж байна гэж Дашти нэмж хэлжээ.

Өмнө нь Панжшер мужийн амбан захирагчаар томилогдсон, “Талибан”-ы удирдагчдын комиссын дарга Амир Хан Моттаки талибууд болон эсэргүүцэгчдийн хооронд хийсэн хэлэлцээ амжилтгүй болсон гэж мэдэгдсэн юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ