Өлгий сумын ЗДТГ-ын Хот тохижуулах алба энэ өдрүүдэд тэнэмэл нохойг устгах, булах ажлыг зохион байгуулж байна.
"Өнөөдрийн байдлаар аймгийн төвийн 13 багийн нутаг дэвсгэрээс 160 гаруй нохойг устгасан. Энэ сар гараад зөвхөн 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 23 нохойг буудсан байгаа. Өнөөдөр манай ажилчид 4 дүгээр багт ажиллаж байна. Ард иргэдээс мэдээлэл олноор ирж байгаа тул золбин нохой устгаж ажил цаашид үргэлчилнэ" гэж Хот тохижуулах албанаас мэдээллээ.