Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дөрвөлжин суманд нутагшуулсан тарвага өсжээ

Тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг Туулайт уул орчимд нутагшуулсан тарвага өсжээ.

-Дөрвөлжин сумын нутаг Туулайт уул орчмын биологийн олон янз байдлыг хамгаалах, монгол тарвагыг нутагшуулах ажлыг өнгөрсөн жил уул уурхайн “Баян айраг эксплорэйшн" компанийн дүйцүүлэн хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа "Отгон Бор Хавцал" ТББ-аас хийжээ. Хөтөлбөрийн хүрээнд Туулайт уул орчмын уулсын биологийн олон янз байдлыг хамгаалах, судлах чиглэлээр хэд хэдэн ажил хийсний нэг нь монгол тарвага сэлгэн нутагшуулах ажил байв. Нийт найман тарвага нутагшуулснаас камерт бичигдсэн дүрс, зургаар нутагшуулсан тарваганы тоо толгой өссөн болохыг "Отгон Бор хавцал" ТББ-ээс мэдээлэв. 

Тус сумын хэмжээнд монгол тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээ багасаж устах аюулд орж болзошгүй байгаа тул хамгаалах зайлшгүй шаардлага гарчээ.Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ТББ-ынхан хулгайн анд өртөх магадлалтай. Зам дагуу болон бусдаасаа тасарсан өсөх боломж бага популяцууд болох нийт хоёроос гурван насны таван эм, гурван эр тарвагыг Туулайт уул орчимд байсан дөрвөн популяцтай нийлүүлэн тавьжээ. Тус газарт хөдөлгөөн мэдрэгч долоон автомат камер байрлуулж шинээр нутагшуулсан тарвагыг хянаж байгаа юм байна. Автомат камерын тусламжтай судалгааны ажлыг хийсэн бөгөөд өнгөрсөн намар хоёр бүл болон ичсэн байна. Тарвага сэлгэн нутагшуулсан талбай нь Дөрвөлжин сумын Жанчив БААХ нөхөрлөлийн хариуцсан талбай бөгөөд хамгаалалт, судалгаа мониторингийн ажлыг нөхөрлөлийн гишүүд болон сумын байгаль хамгаалагч нар тогтмол хийдэг аж.


Ташрамд тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх. Ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй амьтан учир бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэх. Цаашлаад экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой ажээ. 



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ