Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөлд 15 хүртэлх насны 418 хүүхэд халдвар авчээ

Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 хүртэлх насны  хүүхдүүд  коронавируст халдварт өртөх нь нэмэгдсээр байна. Сүүлийн 24 цагт тус аймагт 26 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1693 болсон. Үүнээс 15 хүртэлх насны 7 тохиолдол нэмэгдэж, нийт 418 хүүхэд халдварт өртжээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 83, сумын эрүүл мэндийн төвүүдэд 46, гэрээр 32 хүн эмчилгээ сувилгаанд байна. Эмнэлзүйн хэлбэрээр нь авч үзвэл хөнгөн 148, хүндэвтэр 10, хүнд 3 хүн байна. Дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1626, дам хавьтлын 88 иргэнийг тусгаарлалтад авсан гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ