Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын үйл ажиллагааны “Сэлэнгэ-Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажил эрчимтэй өрнөж байна гэж сумын Засаг даргын Тамгын газар мэдээллээ.
Тус хөтөлбөрт тусгасан Атар багийн сургууль, цэцэрлэг, багийн цогцолборын барилга, сумын нэгдсэн халаалтын зуух, инженерийн шугам сүлжээ, эко агропаркийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Мөн энэ жилийн хийхээр төлөвлөсөн Сэлэнгэбүрэн багийн Ац, Хулстайн давааны Рашаан, Тариахтай багийн Зүүн булаг зэрэг газрын гүүр, Атар багаас сумын төв хүртэлх зам засварын ажлыг дуусгажээ. Энэ ажлыг тус сумын “Итгэт дөл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гүйцэтгэсэн байна.