Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүүлийн 24 цагт 30 тохиолдол шинээр бүртгэгдэв

Аймгийн БОЭТ-ийн молекул биологийн лабораторид сүүлийн 24 цагт 370 PCR шинжилгээ авснаас 30 тохиолдол эерэгээр батлагдсан байна.

Үүний 27 нь Арвайхээр суманд илэрсэн бөгөөд 3 нь зөөвөрлөгдсөн бол 3 халдварын эх үүсвэр тодорхойгүй,  21 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.

Мөн Хархорин, Хужирт, Уянга суманд тус бүр нэг тохиолдол илэрчээ. Түргэвчилсэн оношлуураар 280 шинжилгээг хийхэд 26 тохиолдол эерэг гарсан байна. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1486 болсон бөгөөд 72.4 хувь нь эдгэрээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 285, гэрээр 127, нийтдээ 412 хүн эмчлүүлж байгаагаас 88 нь хүүхэд, 14 нь жирэмсэн эхчүүд юм. Нийт эмчлүүлэгчээс 11 хүний биеийн байдал хүндэвтэр, 5 хүн хүнд байдалтай байна. Халдварын голомтод 82 эмнэлгийн ажилтан ажиллаж байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ