Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангай аймаг брэнд бүтээгдэхүүнүүд борлуулах төвтэй болно


Өвөрхангай аймаг өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жил болгон зарласан билээ.
Орон нутгийн үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих, тэдний үйлдвэрлэсэн нутгийн нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах нөхцөл боломжийг нэмэгдүүлэхэд аймаг, орон нутгаас онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг борлуулах, зах зээлд нийлүүлэх,  дотоод, гадаадын иргэд, жуулчдад сурталчлахаар “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг Аюуш баатрын талбайн баруун урд хэсэгт байгуулна.
Тус төвд аймгийн брэнд бүтээгдэхүүн болон өрхийн үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үндсэн үнээр борлуулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ. Мөн аймгийн аялал жуулчлал, брэнд бүтээгдэхүүний мэдээллийн төв ажиллах аж. Аюуш баатрын талбайн баруун урд хэсэгт байрлаж буй усан оргилуурыг Дэлгэрэх гол дагуу шинээр байгуулсан “Дэлгэрэх гарден” цэцэрлэгт хүрээлэнд суурилуулах юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ