Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу явах иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна. Тус аймагт хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хот руу явах иргэдэд хязгаар тавьсан. Эрүүл мэндийн шалтгаан, буяны ажлаар явах иргэдэд энэ сарын 20-ны 06:00 цаг хүртэл тусгай зөвшөөрөл олгоно. Бусад шалтгаанаар зорчихыг хориглоод байгаа юм. Мөн коронавирусний тандалтын шинжилгээнээс гадна Даланзадгад сумын 1-р цэцэрлэгийн байранд сайн дурын шинжилгээнд хамрагдах боломжийг гаргаж өгчээ. Уг шинжилгээнд хамрагдахыг хүссэн иргэд 88532103 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.