Баян-Өлгий аймгийн гурван суманд коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбоотой хөл хорио тогтоогоод байна. Тодруулж хэлбэл, Ногооннуур сум энэ сарын 15-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл орох хөдөлгөөнөө хязгаарласан. Харин өнөөдрөөс Улаанхус сум 24 цагаар, Булган сум 48 цагаар орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, "0" зогсолт хийж байна.
Бусад сумууд болон аймгийн төвд ямар нэгэн хязгаарлалт байхгүй, зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Ташрамд дурдахад, одоогийн байдлаар Улаанхус суманд коронавирусний халдварын 4, Ногооннуурт 3, Булган суманд 2 тохиолдол тус тус батлагдаад байгаа юм.