Өмнөговь аймагт "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг бүх нийтээр тэмдэглэхгүй.
Аймгийн Засаг даргын энэ сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжаар цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Иймд иргэд олон нийтийг зөвхөн гэр бүлийн хэмжээнд хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.
2020 оны жилийн эцсийн статистикийн мэдээгээр Өмнөговь аймаг 71493 хүн амтай болсон бөгөөд 32,8 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд байгаа юм.