БНСУ-д хууль бусаар оршин суудаг аль ч улсын иргэдийг БНСУ-ын цагдаа, immigration нар нотлох баримттай хажуу хөршийн, Солонгос иргэн бүрээс авсан мэдээллийн дагуу шалгаж өдөр, шөнөгүй эрчимтэй илрүүлж хорих арга хэмжээ авж эхэлсэн байгаа шүү! 2020/06/30 хүртэл баригдаагүй хууль бусаар амьдарж байгаа иргэд Сөүл дэх Молголын элчин сайдын яаманд эртнээс бүртгүүлж буцах хүсэлт ээ эртнээс өгж байгаарай. Хүсэлт ээ одоо хүртэл өгөөгүй байгаа харчуудад ''Одоо баригдсан, дараа баригдсан нь ялаагүй хизээ нэгэн цагт баригдаж л таарна!'' гэж хэлмээр байна. Хэрэв бүртгүүлээгүй санаандгүй, мэдээгүй ганцаар, найзуудтайгаа явж байгаад баригдсан хууль бус оршин суугч иргэд хамт хууль бусаар ажилдаг ах/эгч, найзууд аа барьж өгөх, ховлох, ойрын хүрээлийн хүмүүс рүүгээ буруу чихэхгүйгээр зүгээр яваад өгөөрэй! Баригдсан нь баригдсанд аа уцаарлаж бусад харчууд аа барьж өгж, ховлож, тив/дэлхийгээр нэг өөрийнхөө бус ''Бусад нутаг нэгт ах/дүүсийн буруугаас болж баригдлаа!'' мэтийн юм ярьж бусдын нэр төрд ноцтой халдаж байгаа хүмүүст хандаж хэлхэд ''Олон хүний зовлонг үзсэн хүн жаргадаггүй шүү! Зөвхөн та л өөрийн хүсэлтээр хууль бус иргэн буюу хар иргэн болсон. Тийм учир бүртгүүлээгүй явж байгаад баригдсан бол өөрөө торгуулиа төлөөд өөрөө гарж ир! Одоо биш юм аа гэхэд маргааш, нөгөөдөр баригдах л байсан'' гэж мөн хэлмээр байна. Би энэ нийтлэлийг баригдсанд аа уцаарлаж бусад харчуудыгаа барьж өгж, ховлож, буруутан болгоод байгаа ХУВИА ХИЧЭЭСЭН, АРЧААГҮЙ хууль бус иргэн бүрт зориулж бичсэн болно.
* * *
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг үгийг мартаж болохгүй шүү!
Нийтлэл бичсэн: Санчир Саруул.