Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цас их орсны улмаас Наранбулаг суманд хаваржилт хүндэрчээ

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасны улмаас Увс аймгийн Наранбулаг суманд хаваржилт хүндэрч эхлээд байна. Хужирт багийн нутагт тал газартаа 50-55 см, уул талдаа 1 метр 20 см-ээс 1 метр 40 см хүртэл их хэмжээний цас орсны улмаас ар нуурын хөвөөнд хаваржиж буй 20 гаруй малчин өрх хүндхэн байдалд оржээ.
Эдгээр малчдын заримынх нь өвс, тэжээлийн нөөц багассантай холбогдуулан тус сумын удирдлагуудаас аймгийн Онцгой комисст хүсэлт гаргаж, хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл хүргүүлсэн байна. Аймгийн онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг Хужирт багийн ар нуурын хөвөөнд хаваржиж буй 20 гаруй өрхөөр орж, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцаж тусламжийн өвс тэжээлийг хүргээд иржээ. Мөн тэр чиглэлийн айлуудын нүүдэл цасанд боогдож зогссон байсныг аймаг, сумын Онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авсан байна.
Аймгийн онцгой комиссоос нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр сумдад хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
 8fd034e83f7a6d04ae9a0ed3210256cf Цас их орсны улмаас Наранбулаг суманд хаваржилт хүндэрчээ 155acf1dc82e10e033ee6f91cac1e6ee Цас их орсны улмаас Наранбулаг суманд хаваржилт хүндэрчээ 740c0710e5869abb7c9fcef0ca2e3ff8 Цас их орсны улмаас Наранбулаг суманд хаваржилт хүндэрчээ c6e1bc603819a97376c90eb2728fa4ab Цас их орсны улмаас Наранбулаг суманд хаваржилт хүндэрчээ
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ