Хөшөөтийн уурхайн тээвэрлэлтийг Ховд аймгийн зарим аж ахуйн нэгжүүд гүйцэтгэдэг бөгөөд "Мо-Эн-Ко" ХХК-ийн зүгээс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалсан байсан. Тэгвэл тээвэрлэлтийн үйл явц одоо ямар байгаа талаар "Мо-Эн-Ко" ХХК-ийн Тээвэрлэлт хариуцсан менежер Г.Ариунболдоос тодрууллаа.
-Танай компани одоогоор хэдэн компанитай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан бэ? Тээврийн гэрээ нь цуцлагдсан компаниуд бүгд гэрээ байгуулж чадсан уу?
-Ховд аймгийн Цэцэг сумын нутагт "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхай үйл ажиллагаа явуулдаг. Булган боомтоор дамжуулан нүүрс тээвэрлэлт хийдэг. Өнгөрсөн оны сүүлээр гэрээт тээврийн компаниудын зүгээс тээврийн хөлсийг нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Манай компанийн хувьд тээврийн хөлсийг боломжоороо уян хатан зохицуулж ирсэн.
Тухайн үед мөн тавьсан хүсэлтийг нь хүлээн авч,тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Гэвч нөгөө талаас харьцангуй өндөр үнэ тулгаж,тээвэрлэлтийг зогсоосон нь гэрээ цуцлах үндэслэл болсон юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сард гэрээний талууд харилцан ойлголцолд хүрснээр тээвэрлэлтийн гэрээгүе шаттай сэргээж, 27 компанитай дахин гэрээ байгуулсан.
-"Мо-Эн-Ко" ХХК ньЗам тээврийн яамнаас баталсан жишиг үнийг баримтлахгүй байна гэдэг шүүмжлэл яригддаг. Жишиг үнээр нь тээврийн хөлсийг тогтоох боломжтой юу?
-Тээврийн үнэ хөлсийг талууд иргэний гэрээ, хэлцлийн хүрээнд харилцан тохиролцож тогтоодог. Зам тээврийн яамнаас баталсан жишиг тариф нь гэрээний талууд заавал дагаж мөрдөх үнэ гэж ойлгож болохгүй юм.
Манай улсад өнөөдөр нэг ч компани ийм жишгээр үнэ тогтоох эдийн засгийн боломж хараахан байхгүй байна. Бодит практикт гэрээний талууд үнийг тогтоохдоо олон хүчин зүйлийг харгалзаж тогтоодог. Жишээ нь үйл ажиллагааны тасралтгүй байдал, санхүүгийн боломж чадавх, тухайн тээвэрлэгчид үзүүлж буй хөнгөлөлт чөлөөлөлт, түлш шатахуун болон бусад зардал гэх зэргийг харгалздаг.
Жишиг тариф нь талуудад зөвлөмж болгож буй үнэ байдаг тул энэ талаар хаа хаанаа зөв ойлголттой байх нь чухал юм. Таван толгойн тээврийн үнийг тооцоолоход тонн нь 80 юань гэсэн үнээр тээврийн үнээ ЭТТ болон Засгийн газартай тохиролцсон байдаг. Энэ үнэ дунджаар тонн/км тутамд 160 төгрөг байгаа нь жишиг үнээс болон манай компанийн үнээс бага байгааг харуулж байна.
-Одоогоор нүүрс тээвэрлэлтийн явц, нөхцөлбайдал ямар байна? Өдөрт хэдэн машин хил гарч байгаа вэ?
-Өнгөрсөн онд коронавируснийхалдварын тархалтынулмаас нүүрсний экспорт дөрвөн сар гаруй хугацаанд зогссоноос нэлээд хүндрэл үүссэн.
Экспорт 6 дугаар сард сэргэснээс хойш 7,8 дугаар сард харьцангуй сайн байсан.Улмаар 2020 оны сүүлч болон энэ оны эхээр хилээр гарах машины тоо эрс цөөрсөн. Өөрөөрхэлбэл, дунджаар 20 гаруй машинхилээргарч байсан.Харин гуравдугаар сард энэ тоо бага багаар нэмэгдсээр өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 70 гаруй машин хилээр нэвтэрч байна. Энэ тоо сүүлийн хэдэн өдөрт нэмэгдэх хандлагатай байгаа нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа ойрын хугацаанд хэвийн болно гэсэн найдварыг төрүүлж байна.
-Нийт хэчнээн тээврийн хэрэгслэл тээвэрлэлтэд оролцож байна? Эдгээр нь бүгд Ховд аймгийн тээврийн компанийн машин уу?
-Анх манай компани Улаанбаатар хотоос хоёр том тээврийн компанитай гэрээ байгуулж байсан. Тухайн үед Ховд аймгийн тээврийн байгууллагын хүчин чадал хангалтгүй, хот хооронд цөөн тооны тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэдэг байв. 2014 оноос эхлэн манай компани нүүрсний тээвэрт зөвхөн орон нутгийн тээврийн компаниудыг дэмжиж,оролцуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу хамгийн анх байгуулсан таван тээврийн компанид өөрийн өмчлөлийн 75 тээврийн хэрэгслийг тэнцүү хуваан түрээсээр эзэмшүүлснээр орон нутгийн ачаа тээврийн хөгжилд шинэ гарц, боломжийг нээж өгсөн.
Үүнээс хойш орон нутгийн нүүрс тээврийн компаниудын тоо тогтмол нэмэгдэж, одоо нийт 27 компанийн 741 тээврийн хэрэгслэл бүртгэлтэй байна.
Тээврийн компаниудын эдийн засгийн нөхцөл байдал ч сайжирч, зарим нь 2-3 компани болон өсөн дэвжсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр тээврийн компани болон тээврийн хэрэгслүүд нь бүгд Ховд аймагт бүртгэлтэй гэж ойлгож болно.
-"Эм И Си Транс" ХХК нь танай салбар компани гэх мэдээлэл байна?
-Тийм ээ. "Мо-Эн-Ко" ХХК-ийн охин компани хэлбэрээр 2018 онд байгуулж, үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 28 тээврийн хэрэгсэлтэй. Энэ нь манай тээвэрлэлтэд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 3.7 хувийг бүрдүүлдэг.
Манай уул уурхайн зарим томоохон компаниуд нүүрс тээвэрлэлтийг зөвхөн өөрийн охин компаниар гүйцэтгүүлж байгаа. Харин манай компанийн тухайд аль болох орон нутгийн компаниудаар тээвэрлэлтийг гүйцэтгүүлэхийг зорьж байгаа. "Эм И Си Транс" чмөн адил Ховд аймагт бүртгэлтэй татвар төлөгч,орон нутгийн компани бөгөөд тээвэрлэлтийг 100 хувь орон нутгийн жолооч нар гүйцэтгэдэг.
-Тээврийн компани байгуулах болсон шалтгааныг тодруулах боломжтой юу?
-Ер нь аль ч компани өөрийн эрхлэх бизнес болон хөрөнгө оруулах хэлбэрээ чөлөөтэй сонгодог. Энэ компанийг байгуулах болсон үндсэн хоёр шалтгаан байсан гэж хэлж болно. Нэгдүгээрт, өнгөрсөн жилүүдэд манай тээвэрлэлтийн үйл ажиллагаанд дотоод,гадаад маш их хүчин зүйл нөлөөлж, багагүй хүндрэл чирэгдэл учирдаг байсан.
Орон нутгийн тээврийн компаниудын зүгээс ч их гомдол хүсэлт ирж байсан. Үүнтэй холбогдуулан тээврийн компаниудад учирч буй хүндрэл бэрхшээлийг өөрийн охин компани байгуулах замаар бодитоор ойлгож мэдрэх, ингэснээр тээвэр зохион байгуулалтыг сайжруулах зорилго байсан.
Хоёр дахь гол шалтгаан бол тээврийн хэрэгслүүдийн тоо хангалтгүй байдаг байсантай холбоотой. Өнгөрсөн хугацаанд бид маш олон удаа энэ талаар тээврийн компанид бичиг, шаардлага хүргүүлжтээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг шаарддаг байсан. Зарим үед тээврийн хэрэгслүүд байдаг ч ажилд гардаггүй, эсвэл өөр газарт тээвэрлэлтэд оролцохоор дуртай үедээ орхин явдаг гэх зэрэг бэрхшээл гардаг байсан.
-Танай компани орон нутагт“жолооч бэлтгэх хөтөлбөр”-ийг дахин хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ талаар тодруулж тайлбарлана уу?
-Манай компани нийгмийн хариуцлагынхаахүрээнд 2019 онд тээврийн жолооч бэлтгэх зорилгоор 100 жолоочийг Е ангиллын болон мэргэшсэн жолооны сургалтад өөрийн зардлаар сургах хөтөлбөр зарласан. Гэвч 72 жолооч хүсэлт ирүүлсний дагуу тэдгээрийг мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох сургалтад хамруулж, зохих шалгалтад тэнцсэн жолооч нарыг ажлын байраар хангах арга хэмжээ авсан. 2021 онд энэхүү сайн дурын хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж, сургалтыг чанартай зохион байгуулах орон нутгийн жолооны сургуулийг судалж байна. Удахгүй сургалтууд эхлэх байх.
-Мэргэшсэн жолооч болсноор бүгд ажлын байраар хангагдах боломж бий юу?
-Боломжийг бий болгохын тулд л ийм сургалт зохион байгуулж байгаа. Сургалтад хамрагдсанаар нэг ч гэсэн хүн мэргэжилтэй, ажилтай,орлоготой байх боломжийг бүрдүүлэх юм. Өнөөдөр Ховд аймагт залуучуудадзориулсанажлын байр шаардлагатай байгаа гэж бодож байна. Манай хөтөлбөрт хамрагдах жолооч нар мэргэшсэн жолооч болсноор Хөшөөтийн уурхайд тээвэрлэлт хийж буй аль ч компанид орж ажиллах, түүнчлэн өөр чиглэлийн ачаа тээвэрлэлтэд оролцох боломж нээгдэнэ.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.