Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн иргэн Т нь /17 настай, эрэгтэй/ гуравдугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад сураггүй болжээ.
Аймгийн Онцгой байдлын газар тухайн мэдээллийг энэ сарын 2-ны өдөр хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу тус газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн анги, ар гэрийнхэн иргэн Т-г эрэн хайх ажиллагааг энэ сарын 4-ний өдөр зохион байгуулжээ.
Энэ үеэр сумын төвөөс хойд зүгт Хулст уул хүртэл 30 км газарт явганаар самналт хийсэн ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:30 цагт зогсоосон байна.