Өмнөговь аймгийн зарим сумын нутгаар хүчтэй шороон шуурга шуурахыг УЦУОШТ-өөс сэрэмжлүүллээ. Энэ сарын 26-нд Булган, Мандал-Овоо, Даланзадгад, Гурвантэс сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Иймд тээврийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг сануулж байна.