Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төслийг шинэ шатанд гаргахыг зөвшөөрчээ


МОСКВА. /TASS/. 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, зураг төсөл, судалгааны ажлыг эхлүүлэхийг зөвшөөрчээ. Энэ тухай тэрбээр “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. 
 
 
“Техник эдийн засгийн урьдчилсан дүн шинжилгээ нь эдийн засгийн хувьд үр ашигтай эерэг үнэлгээг харуулсан тухай “Газпром”-ын тэргүүн мэдэгдсэн байна. Энэхүү хийн нийлүүлэлт нь БНХАУ-ын баруун хэсгийн зах зээлд чиглэгдэхийг Миллер цохон тэмдэглэжээ. 
 
 
“Сибирийн хүч” бол “Газпром” болон Хятадын үндэсний нефть-хийн корпорацын /CNPC/ хамтарсан төсөл юм. Хийн дамжуулах уг хоолойг тавих ажил 2014 онд эхэлжээ. Энэхүү 3000 км урт хий дамжуулах хоолой нь Сибирийн хамгийн хүйтэн бүсэд орших Чаяндин, Ковыктины ордуудаас Хятадтай залгаа хилийн бүсэд орших Оросын Благовещенск хотод хүрнэ. Ингэснээр Хятадын дотоодын хий дамжуулах хоолой “Сибирийн хүч”-тэй холбогдож, улмаар өмнө зүгт Шанхай хот хүртэлх 3370 км зайд хий дамжуулах юм. “Сибирийн хүч”-ийн Оросын нутаг дахь хэсгийг “Газпром” компани хариуцах ажээ.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ