Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БГД-ийн 63 мянган иргэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагджээ

Баянгол дүүрэг “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 63 мянган өрхөөс тус бүр нэгиргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ.


Голомтын өргөтгөсөн тандалтын шинжилгээг энэ сарын 11, 12, 13-нд хийсэн бол өчигдөр тус дүүргийн өрх бүрээс нэг иргэнийг коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээг суурин 56 цэг, явуулын 97 цэгт зохион байгуулжээ.


Уг ажилд БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон ажилласан бол БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, УБТЗ-ын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, дүүргийн ЗДТГ, 25 хорооныажлын алба, харьяа хэлтсийн албан хаагчид, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын Цагдаагийн Хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид, Наркологийн эмнэлгийн хамт олон дэмжин тусалжээ.

Мөн “Эрдэм Транс” ХХК-ийн жолооч нар тээврийн үйлчилгээ үзүүлсэн байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ