Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдвар бүртгэгдсэн аймгууд эрүүл бүс болоход ойрхон байна



Монгол Улсын дотоодод халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд 1,2 сая хүнд коронавирусний шинжилгээ хийж, 1300 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ.

Халдвар голомтлон гарсан зургаан аймагт мэргэжлийн 10 баг ажиллуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, 500 гаруй сая төгрөгийн нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслээр хангасныг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр мэдээлэл өгөхдөө дурдав.

Үүний дүнд халдварын голомт гарсан аймаг, тухайлбал, Сэлэнгэаймаг болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд халдвар гарахгүй 18 хоножээ. Одоо халдваргарахгүй 10 хоноход бүх аймаг халдваргүй бүс болоходойрхон байгааг тэрбээр онцолсон юм.

Харин Улаанбаатар хотын хувьд нөхцөл байдал өөр байгаа. Өнгөрсөноны 12 дугаар сарын 16-нд БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын голомт өргөн хүрээ хамарсан учир 12 дугаар сарын 23-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд 14 хонолоо. Маргааш хөл хориог сулруулна.

Эрүүл мэндийн сайд цааш хэлэхдээ, “Улаанбаатарт илэрч байгаа тохиолдлууд ихэнх нь 4 кластер голомтоос эхтэй. Улаанбаатарт 600 гаруй тохиолдол бүртгэгдсэний 54 хувь нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой байв. “Ачтан” эмнэлгийн голомт зөвхөн эмч, эмнэлгийн ажилчдын хүрээнд үргэлжилж байгаа. Өнгөрсөн хугацаанд тус эмнэлгээр үйлчлүүлсэн бүх иргэнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Ялангуяа БГД-ийн 5,6 дугаар хороонд байдаг тус эмнэлгийн ажилчдын байрнаас халдварын тохиолдол илэрч байгаа. Нийт 20 мянган иргэнээс 14 мянган иргэнийг хамруулахад 6 тохиолдол 2 дахь шинжилгээгээр батлагдсан. Түүнчлэн, “Тэнүүн огоо” автобус баазтай холбоотой халдварын гурав дахь голомтыг хязгаарласан. “Мөнхада” ХХК-д гарсан голомттой ойр харилцагчдыг хяналтад авсан” гэв.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ