Он гарснаас хойш 6900 "С" зөвшөөрлийг тээврийн жолооч нарт олгосон байна. Нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын дунд ихээхэн маргаан дагуулдаг зүйл нь энэхүү "С" зөвшөөрөл байдаг. Уг зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс улиралд нэг удаа, жилдээ дөрвөн удаа олгодог. Монгол Улс үүнийг дангаараа шийдвэрлэдэггүй, БНХАУ-ын талтай зөвшилцсөний үндсэн дээр хоёр боомтынхоо хүчин чадлаас шалтгаалан тоо хэмжээг нь тогтоодог. Харин зөвшөөрлийг олгохдоо аж ахуй нэгжүүдээс ирсэн хүсэлтийн дагуу тэдний ирүүлсэн жолооч нарын нэрээр зөвшөөрөл олгодог байна.
Авто тээврийн үндэсний төвийн Хяналтын тасгийн дарга Г.Батболд "Оюутолгойн зөвшөөрлийг хасахаар нүүрс тээвэрт 6600 зөвшөөрөл байна гэсэн үг. Зөвшөөрлөө авсан тээврийн хэрэгслүүд хоёр хуваагдаад 45,45 хоногоор явж байгаа. Одоогийн байдлаар богинын эрээсэнд 3345 тээврийн хэрэгсэл явж байна" гэлээ.