Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Засгийн газар: Улсын нөөцөөс 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад үнэгүй олгохоор шийдвэрлэлээ


 Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөв. 
Шадар сайд Я.Содбаатар "Өнгөрсөн намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа. Ялангуяа Баянхонгор аймаг хамгийн эрсдэлтэй байна. Тиймээс Засгийн газар өнөөдөр хуралдаж, оторт явж байгаа нийт малчдад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Зарим барааг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдсан. Уг хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ.
Хүнсний бүх төрлийн улаанбуудай, ургамлын тосны жагсаалт батлах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдлээ. Улсын нөөцөөс 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад үнэгүй олгох ажлыг эхлүүллээ" гэв. 
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Өвөлжилт хаваржилтыг давж туулахтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой асуудлыг шийдвэрлэлээ. Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, отроор яваа малчдад зориулж ХХААХҮЯ дээр хэрэгжиж байгаа Дэлхийн банкны мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд дээр дурдсан аймгуудын нийт 40 орчим өрхөд буюу нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой гарах тээвэрлэлтийг ойрын хугацаанд ХХААХҮЯ-наас зохион байгуулна" гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ