Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Нэг өрх, нэг иргэн” шинжилгээнд 70838 иргэнийг хамруулаад байна

Нийслэлийн онцгой комисс халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрууллаа.
2020.12.10-ны байдлаар 7096 хүнд  шинжилгээ хийснээс 6925 ПСР-ийн сорьц авч илгээсэн байна. Үүнээс 70000 өрх, иргэн шинжилгээнд 4979 хүн хамрагдаж нийт 70838 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулаад байгаа юм.
Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулсан юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ