Сүхбаатар аймагт хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангалтгүй байна. Засгийн газрын тогтоолоор сүм бүр аюулгүйн нөөцдөө 200 тонн өвс, 50 тонн буюу аймгийн хэжмээнд нийт 2600 тонн өвс, 650 тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Гэвч Эрдэнэцагаан сум аюулгүйн нөөцөө бүрдүүлсэн, арван сум дутуу, хоёр сум огт өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлээгүй байна.
Тодруулбал аймгийн аюулгүйн нөөцөд одоогоор ердөө 160 орчим тонн өвс байгаа бол иргэдийн гар дээр худалдаалах зориулалтын 7500 орчим тонн өвс, 280 тонн тэжээл байгаа аж.
11 дүгээр сарын 25-ны байдлаар аймгийн нийт нутгаар цас орж цасан бүрхүүл тогтоод байна. Цаашид цас нэмж орвол өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.