Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавируст халдвараар бүртгэгдсэн иргэний явсан зам маршрутын дагуу ЗӨСТ-өөс хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн явцад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байна. Тус сумын ЗДТГ, банк, худалдаа үйлчилгээний газрууд, шатахуун түгээх станц, нэгдүгээр хавьтлын айл өрхийн гэр, байшин, нүхэн жорлон зэрэг 99 обьектын 5020 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийгдээд байна.